Bridge Mills Galway хэлний төв нь Голуэй хотын төвд Корриб гол дээр байрлах 18-р зууны түүхэн тээрэм болох The Bridge Mills-д байрладаг. Сургуулийн цонхноос хун, зэрлэг шувуудын колони бүхий голын гайхалтай үзэмж, алсад харагдах Голуэй булан болон Ко Клэрийн толгодыг харах боломжтой. Голуэй дахь хамгийн эртний сургууль болох тус сургууль нь 1987 онд гадаадаас Голуэйд англи хэл сурахаар ирсэн оюутнуудад туслах зорилгоор цөөн тооны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагагаа явуулж эхэлсэн. Харин одоо тэд жилийн турш үйл ажиллагаагаа явуулдаг 17 ангитай, долоо хоногт дунджаар 250 сурагч (бүтэн болон хагас цагаар) суралцдаг туршлагатай томоохон сургууль болсон юм.